Шууд Chart

Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ

2025-08-21 17:31:30

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэллээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй "Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг" байгуулсан.

Энэ санамж бичгийн хүрээнд гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс сэтгэлзүйчийг ажиллуулж байна. Шүүхээс эвлэрэх хугацаа олгогдсон гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлснээр гэр бүлийн салалтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын шүүхийн 2024 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс үзвэл

Улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн 73727 хэргээс Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 6520 буюу нийт хэргийн 8.8 хувийг эзэлж байна.Үүнээс 3468 хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шийдвэрлэж, дээрх төрлийн нийт шийдвэрлэсэн хэргийн 53.2 орчим хувийг эзэлж байна.

 


Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй