Шууд Chart

Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа

2025-08-22 12:00:18

Өчигдөр нийслэлийн хэмжээнд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас 4,4-17мм хур тунадас орсон гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хорооллын зоорийн давхар усанд автсан нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн 940 алба хаагч 143 нэгж техник хэрэгсэлтэйгээр аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Усанд автсан 43 байршлын 90 дуудлага мэдээллийн дагуу УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ-аас 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 8560 тонн усыг соруулан хэвийн байдалд оруулж, мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөмж хүргэсэн.

Мөн 11 байршилд авто зам болон шүүрт худаг, ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж, ус соруулж, 3.2 сая ам.метр талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байсныг тус өдрийн 22:00 цагаас эхэлж нийт 43 байршилд үүссэн лаг хагшаасыг зөөвөрлөн зам талбайг чөлөөлж ажиллалаа.


Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй