
Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент "Хүн төвт" эрх зүйн бодлогынхоо хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 287 дугаар захирамжаараа "Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулсан.
Ажлын хэсэг өнөөдөр “Оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах" сургалт, хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Улсын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан төрийн бүхий л шийдвэр, бодлогод хүн төвт үзлийг тусгаж, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийг зорьж, “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, олон улсын төлөөлөл, экспертүүдийн оролцоотой зураглаж, төлөвлөх юм. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргалын онцолж буйгаар бол энэхүү хөтөлбөрийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Ер нь аливаа бодлого, шийдвэрт иргэдийн оролцох хувь нэмэр их байх тусмаа онцгой ач холбогдолтой, амьдралд хэрэгжихдээ үр дүнд хүрэх боломжтой хэмээв.
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг урт хугацааны бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх, хянах механизмын шийдлийг санал болгох, оролцооны зураглал гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Оролцоо" төсөл дэмжиж хамтрав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.