Шууд Chart

Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнерийг хүлээн авч уулзлаа

2025-08-22 16:35:06

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнерийг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд П.Шейнерт Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс, Уругвай Улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. 

Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг Гадаад харилцааны сайд онцлов.

Элчин Сайд Пабло Шейнэр Монгол Улс ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааг агуулгаар баяжуулах, чингэхдээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим хөгжлийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Уругвай Улс ач холбогдол өгч байгааг илэрхийлэв. 


Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнерийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй