
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ.
Нууц үеийн хугацаа нь богино, хэдэн цагаас эхлээд 20 хоног хүртэл, дунджаар 6-7 хоног байдаг.
Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеэр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх.
Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гараас эхэлж гарна. Нэн хүнд үед 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч, богино хугацаанд хүндэрдэг өвчин юм.
Хэрвээ шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Менингит өвчнөөс сэргийлэхэд дараах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх нь чухал:
1. Гар угаах: Гар зөв угаах нь бүх төрлийн халдварын сэргийлэлтэд чухал. Байнга гараа савандаж угааж, ариун цэврийн дэглэмийг сахих хэрэгтэй.
2. Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ маск зүүх,
3. Амны хөндий болон хамрыг угааж халдваргүйжүүлж хэвших хэрэгтэй.
4. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх: Хүний биеийн дархлааг дэмжихийн тулд тэжээллэг хоол хүнс хэрэглэх, хангалттай унтаж амрах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, стрессийг бууруулах хэрэгтэй.
Эх сурвалж: Насан-Урт ӨЭМТ
Менингококкт халдварын нэн хүнд үед 4-6 цагийн дотор цусархаг тууралт гарна | ||
Үзсэн: 198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.