Шууд Chart

“ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд Роботоо угсарч, туршилт хийв

2025-08-23 13:20:29

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд өнөөдөр буюу Роботоо угсарч, туршилт хийлээ.

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг  Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж  байна.

Тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцож байгаа.  Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг. Энэ тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд эх орноо төлөөлж  оролцож байна.

 

 

Нийтэлсэн: ABU Robocon 2025 Ulaanbaatar

“ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд Роботоо угсарч, туршилт хийв  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй