
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт өнөөдөр 10 цагаас хэсгийн тоглолтоор эхэлнэ.
Тус тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцож байгаа. Энэ удаад Монгол Улсаас ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд оролцож байна.
“ABU Robocon 2025 Mongolia” тэмцээнд оролцох улс орнууд болон их сургуулиудын жагсаалт
1 Камбож-Камбожийн Технологийн Институт
2 Египет -Александрия Их Сургууль
3 Фижи -Өмнөд Номхон Далайн Их Сургууль
4 БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс нутаг Хонг Конг- Хонг Конгийн Их сургууль
5 Энэтхэг -Гужарат Технологийн Их Сургууль
6 Индонез -Sepuluh Nopember Технологийн Институт
7 Япон -Токио Их Сургууль
8 Малайз- Малайзын Технологийн Их Сургууль
9 Непал- Tribhuvan Их Сургууль, IOE Pulchowk Хүрээлэн
10 Шри Ланка -Moratuwa Их Сургууль
11 Тайланд- King Mongkut's Технологийн Их Сургууль, Норт Бангкок
12 Вьетнам -Lac Hong Их Сургууль
13 Монгол- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
14 Монгол- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
“ABU Robocon 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцож байна | ||
Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.