Шууд Chart

“Монгол-Хятадын экспо” Хөх хотод маргааш эхэлнэ

2025-08-24 15:12:16

“Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспо”-д оролцох Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөгчдийг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жин тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны албаны төлөөлөл угтан авлаа. 
 
Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны бодит илрэл болсон энэхүү арга хэмжээ жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, хоёр тал төрийн болон хувийн хэвшлийг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр ач холбогдол өгч оролцдог.
 
Энэ үеэр Тэргүүн Шадар сайд Н.Учрал БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн болон ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шоачөн нартай уулзалт хийнэ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 
 

“Монгол-Хятадын экспо” Хөх хотод маргааш эхэлнэ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй