
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 24.8 га талбайн дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар тухайн байршилд инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж, 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Энэ хэсэгт Багануурын анхны шавийг тавьж байсан. Хүн ам олноор суурьшиж нарийн гудамжууд олонтой болсон. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор энэ хэсэгт айл өрх, аж ахуйн нэгжийн 500 орчим нэгж талбарыг чөлөөлөх хэрэгтэй байгаа. Хамгийн түрүүнд газрын дахин үнэлгээг хийх шаардлагатай” гэлээ.
“Бум од” компанийн төслийн менежер н.Батхүрэл “2024 оноос энэ хэсэгт дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. 2026 он хүртэл 3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Ус, дулаан дамжуулах төвийг буулган шинэчлэх, 2289 метр 5 хос дулааны шугам угсрах, 2500 метр ариутгах татуургын ажлыг хийнэ. 2024 онд Ус, дулаан дамжуулах төвийн буулгалт, шинэчлэлийн иж бүрэн ажлыг хийж дуусгасан. 2289 метр 5 хос дулааны шугам угсрах ажил хийхээс 1000 метр шугамыг угсарсан. Аравдугаар сарын 1-нд энэ жилийн төлөвлөгөөт ажлууд дуусна. Трасс шугам угсрахад газар чөлөөлөх хэрэгтэй” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүрэгт Устөрөгчийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний станц барих, эмнэлэг, сургуулийн их засвар, гудамж, талбайн тохижилт, дулааны станцыг шинэчлэх, авто зам барих гээд олон ажлын үр дүнтэй танилцаж, цаашдын төлөв байдлыг хэлэлцлээ.
Багануурын Ус, дулаан дамжуулах төвийг шинэчилж байна | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.