Шууд Chart

Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлжээ

2025-08-25 10:20:26

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/737 дугаар тушаалаар батлагдсан"Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмын 2.2-т Аймаг нийслэлийн Засаг дарга нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хэмжээ ,түүх хугацааг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газарт ирүүлэхээр тусгасан.
 
Дээрх журамд зааснаар сумын болон сум дундын ойн анги нь хуш модны самрын нөөц, ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.
 
Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хэмжээ, түүх хугацааг тогтоосон санал, дүгнэлтийн хамт Ойн газарт тухайн оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ.
 
Ойн газар нь аймаг, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн санал, дүгнэлтийг хянан үзэж, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр нөөцийг бэлтгэх хэмжээ, түүх хугацааг тогтоон, санал, дүгнэлтийн хамт тухайн оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
 
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн газраас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн нөөцийг түүж бэлтгэх хугацаа болон ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тогтоосон шийдвэрийг тухайн оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн дотор гаргана.
 
Дээрх журмын дагуу 2025 оны наймдугаар сарын 20-ны байдлаар Хөвсгөл, Завхан аймгаас хуш модны самрын ургацын мэдээллийн Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт ирүүлээд байна.
 
Иймд хушин ой бүхий аймгууд журмын заасан хугацаанд самрын ургацын мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.
 
Самрын үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад журмын дагуу орон нутгийн Ойн анги дуудлага худалдааг зохион байгуулдаг.
 
Харин ахуйн зориулалтаар хуш модны самрыг иргэнд 1 удаа 50 кг-ыг түүх зөвшөөрлийг олгох зохицуулалттай гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлжээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй