Шууд Chart

“ABU Robocon 2025 Ulaanbaatar” олон улсын тэмцээнд Монгол Улсын баг хоёрдугаар байр эзэллээ

2025-08-25 14:48:45

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний Гран При шагналын Япон улсын баг хүртсэн.

Харин тэргүүн байрыг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн баг эзэлсэн. Дэд байрыг Монгол Улсын хоёрдугаар баг, Вьетнам улсын багууд эзэлсэн юм. Мөн “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний шилдэг санаа шагналыг Энэтхэг улсын баг, шилдэг инженерчлэл шагналыг Камбож улсын баг, шилдэг дизайны шагналыг Индонез улсын багууд хүртсэн.

Энэ жилийн “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдсан. Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг зэрэг 13 орны 14 багийн оюутан, багш, дасгалжуулагч, шүүгч, зочид төлөөлөгчид оролцсон юм.

 

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд ажилттай оролцож байр эзэлсэн улс орон болон сургуулиуд 

  • Гран при -Япон улс - Токио Их Сургууль
  • Нэгдүгээр байр-БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс нутаг Хонгконг- Хонг Конгийн Их Сургууль
  • Хоёрдугаар байр-Монгол Улс- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Хоёрдугаар байр-Вьетнам улс - Lac Hong Их Сургууль
  • Шилдэг  санаа шагналыг -Энэтхэг улс- Гужарат Технологийн Их Сургууль
  • Шилдэг инженерчлэл шагналыг -Камбож улс - Камбожийн Технологийн Институт
  • Шилдэг дизайны шагналыг -Индонез улс - Sepuluh Nopember Технологийн Институт

 

 

Нийтэлсэн: ABU Robocon 2025 Ulaanbaatar

“ABU Robocon 2025 Ulaanbaatar” олон улсын тэмцээнд Монгол Улсын баг хоёрдугаар байр эзэллээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй