Шууд Chart

СХД-ийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дууслаа

2025-08-25 15:19:56

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль барилаа.

Уг сургууль нь 60х17 метр хэмжээтэй, зоорьтой гурван давхар барилга юм.

Зохион байгуулалтын хувьд спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, хими болон биологийн лаборатори, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна.

Мөн гадна тохижилтын хүрээнд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам, талбай, автозамын зогсоолыг барив.

Тус ажлыг “Бумбод” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


СХД-ийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дууслаа  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй