
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоодугаар сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах сонирхол хэрэгцээ, шаардлагыг ашиглан “Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
Виз нь зөвхөн тухайн улсын албан ёсны консул, элчин сайдын яамны шугамаар олгогддог тул иргэд, эцэг эхчүүд Та бүхэн “виз гаргаж өгнө, их дээд сургуульд зуучилж өгнө” гэсэн зар мэдээлэл байршуулсан байгууллагыг албан ёсны хөтөлбөртэй, компани мөн эсэхийг шалгах, хувь хүнд хандахгүй байх, урьдчилан төлбөр шилжүүлэхгүй байж, сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.