
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Ази, Номхон далайн 13 орны 14 багийн 235 оюутан инженерүүд оролцож, өөрсдийн бүтээсэн роботоор сагсан бөмбөгийн төрөлд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээнийн хаалтын үйл ажиллагаа өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Монголд ирж тэмцээнд орсон оюутнуудад Түмэн их чуулгын Үндэсний урлагийн их тоглолтыг үзүүллээ.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийн хаалтын үйл ажиллагаа боллоо | ||
Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.