
Нийслэлд хэрэгжих 24 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн XIII хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар төлөвлөсөн.
Ингэснээр 24 МВТ хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламж сүндэрлэнэ. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК нарын түншлэл EPC+F гэрээний тендерт шалгараад байсан юм. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмар, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Хуа Зи технологи” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, Олон улсын бизнесийн ерөнхий менежер Жан Жичэн нар тус гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл цаасан дээрх төлөвлөгөө бус газар дээрх бүтээн байгуулалт болж сүндэрлэснээр арьс ширний салбарт сэргэлт бий болно. 5600 орчим шинэ ажлын байр бий болно. Малын арьс, шир, өлөн хог хаягдал биш үнэт түүхий эд болох олон давуу талтай. Мөн Эмээлт эко паркийн аьс ширний үйлдвэрт гэхэд л 7.5 сая ширхэг арьс шир, 8800 тонн ноос ноолуур мөн хэмжээний мах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах боломжтой болох гэнэ. Монгол Улсын эдийн засагт тэр дундаа мал аж ахуйг кластраар хөгжүүлэх цогц паркийн төсөл болно гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмар онцоллоо. Цэвэрлэх байгууламж, ДЦС нь дулаан, цахилгаан, уур үйлдвэрлэнэ. 225 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нийслэлийн төсөвт тавьж, хоёр жилийн хугацаанд гүйцэтгэгч компани ашиглалтад оруулахаар ийнхүү ажлаа эхлүүлж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.