
Данийн Ерөнхий сайд Мете Фредериксен 27-нд мэдэгдэл хийхдээ, Гринландын асуудлаар Данийн вант улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа үйлдлийг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж онцоллоо.
Тэрбээр Копенхаген хотноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Гринландын асуудлаар Данийн Засгийн газар болон Америкийн хооронд тодорхой санал зөрөлдөөн байгаа бөгөөд Данийн тал энэ асуудалд “маш хатуу чанга” ханддаг болохыг дурджээ.
Мөн Данийн Гадаад харилцааны сайд Ларсен Расмуссен АНУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагчийг дуудан уулзаж, Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар өгөхийг шаардсан байна.
Данийн Радио Телевизийн мэдээлснээр, АНУ-ын зарим өндөр албан тушаалтантай ойр дотно харилцаатай гурван америк иргэн сүүлийн үед Гринланд болон Америкийн хооронд олон удаа зорчиж, тухайн орон нутагт мэдээлэл цуглуулах зэргээр үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь Гринландыг Даниас хөндүүрүүлэх, АНУ-ын хараат болгох зорилготой байсан гэж үзэж байгаа аж.
Дани: Гринланд дахь Америкийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.