
Вьетнамын нийслэл Ханой хот 2026 оны долоодугаар сараас эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй хоёр дугуйт тээврийн хэрэгслийг төв хэсгийн авто замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоор болжээ. Энэхүү арга хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах, дуу чимээг багасгах, цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих зорилготой юм.
Хориг хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шат 2026 оны долоодугаар сараас зөвхөн бензин, дизель хөдөлгүүртэй хоёр дугуйт тээврийн хэрэгслийг хамрах бол хоёр дахь үе шат 2028 оны нэгдүгээр сараас илүү өргөн хүрээтэйгээр бензин хөдөлгүүртэй автомашинуудыг ч хязгаарлах юм.
Энэхүү шийдвэр зөвхөн Ханой хотын төв хэсэгт хэрэгжих бөгөөд бусад бүс нутагт одоогоор үйлчлэхгүй байна.
Шинжээчид энэхүү хориг нь агаарын бохирдлыг бууруулах зорилготой ч, олон иргэдийн амьдрал, ажлын байранд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжихэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Ханойд ирэх жилээс бензин, дизель хөдөлгүүртэй мотоцикльд хориг тогтооно | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.