Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна

2025-09-01 09:34:26

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана.

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна.

Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189.634, дунд ангид 145.652, ахлах ангид 76.987, нийт 412.273 хүүхэд суралцана. Эдгээр сургуульд 25100 орчим багш, ажилтан ажиллана.

Үүнээс 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/350, А/398 дугаар тушаалуудаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа 34-37 долоо хоног үргэлжилнэ.


Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй