Шууд Chart

Нийт дуудлагын 64 хувийг обьектын гал түймэр эзэлж байна

2025-09-01 13:14:50

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийт дуудлагын 64 хувь буюу 44 нь обьектын гал түймэр, 28 хувь буюу 19 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/, 6 хувь буюу 4 нь үер, 2 хувь буюу 2 нь газар хөдлөлт, холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Нийт дуудлагын 64 хувийг обьектын гал түймэр эзэлж байна  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй