Шууд Chart

НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна

2025-09-01 14:31:35

Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг.

Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль юм.

Тус сургуулийг 1975 онд байгуулсан бөгөөд өдгөө 50 жилийн ойтойгоо золгож буй. Тус сургуулийн нээлтэд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцлоо. 

Энэ хичээлийн жилд уг сургуульд 29 бүлэгт 380 гаруй сурагч суралцаж байна. Мөн орон нутгаас ч хүүхдүүд ирж суралцдаг. Тиймээс тус сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөж байна. Сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэлж байв. 

 


НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй