
Чингис хаан Үндэсний музей нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудтай (ЕБС) бүсчилэн ажиллаж, сурагчдын эх оронч үзэл, хүмүүжил, танин мэдэхүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор музейн нэрэмжит Монголын түүх, өв соёлын анги танхимыг нээж дэглэсээр гурав дахь жилийнхээ хичээлийн шинэ жилээ угтаж байна.
2025-2026 оны хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нд Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийг музейн нэрэмжит танхимыг жишиг танхим болгон засварлаж, дэглэж хүлээлгэн өглөө.
Нээлтийн үеэр Монголын хүүхэд бүрийг их хаадынхаа түүхийг танин мэдэж, эх орноороо бахархдаг, өвөг дээдсээ хүндэлдэг монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор бид энэхүү нэрэмжит танхимыг байгуулан хүлээлгэн өгч байна. Та бүхний дундаас эрдэм мэдлэгээ эх орондоо зориулж, өөр өөрсдийн мэргэжлийн салбарт Чингис хаан болох эх оронч залуус төрөн гарна гэдэгт итгэл төгс байна хэмээн Чингис хаан үндэсний музейн харьяа Их хуралдай цогцолборын менежер Г. Ариун-Онон хэллээ.
Хэнтий аймгийн Биндэр сум дахь Чингис хаан Үндэсний музейн харьяа Их хуралдай цогцолбор энэ жил ашиглалтад орж ард иргэдээ хүлээн авч эхэлснээр хоёр байгууллага хамтран ажиллахын зэрэгцээ цаашид ч олон ажлыг хийхээр төлөвлөж байна.
"Чингис хаан" үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ | ||
Үзсэн: 218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.