Шууд Chart

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо

2025-09-01 17:30:53

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.01) “Чингис хаан” үндэсний музейтэй танилцлаа.

Зочдыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын найрамдлын бүлгийн дарга С.Эрдэнэболд,  “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нарын албаны хүмүүс угтан авав.

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид “Чингис хаан” үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөг үзэж сонирхлоо.

Дараа нь “Чингис хаан” үндэсний музейн хүндэтгэлийн  өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхоод, музейн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй