Шууд Chart

Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна

2025-09-02 13:54:51

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна.

Өнөөдрийн байдлаар ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын албаны дарга Д.Ариунбаатараас тодруулахад “Шугам угсралтын хоёрдугаар ээлжийн ажлыг хийж дууссан. 300 мм-ийн 278 метр хоолой угсраад байна. Өнөөдрөөс нэгдүгээр ээлжийн ажил эхэлж байна. Энд 600 мм-ийн төмөр бетон хоолой 232 метрийг угсарна. Нийт шугам угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Борооны ус зайлуулах шугам угсралтыг хийснээр авто зам дээр ус тогтохоо больж, иргэд зорчиход аюулгүй болно. Тус ажлыг есдүгээр сардаа багтаан дуусгана" гэлээ.


Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй