
Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баяндун суманд өчигдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагдсан байна.
Нөөлөг салхины улмаас урьдчилсан байдлаар дээрх сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комис, мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа аж. Тиймээс иргэд, малчид та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тухай бүрт хүлээн авч, гэр, байшингийн дээвэр, хаалга, цонх, салхивч зэргийг бэхэлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Нөөлөг салхины улмаас барилгын дээвэр, айлуудын гэр нуржээ | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.