
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нар Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цаашид анхаарах асуудал сэдвээр “Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-той уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тодруулбал, нийслэл хотод замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж буй. Гэвч авто замын эвдрэлд нөлөөлөх хүчин зүйл буюу даац хэтрүүлэн тээвэрлэх, бетон зуурмаг зам дээр асгах зэрэг нь авто замын хийцлэлд нөлөөлж, эвдрэл үүсгэж байгаа талаар ярилцаж, мөрдөгдөж буй стандартын шаардлагуудын талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Бетон зуурмагийн машинууд нь зам дээр бетон асгахгүй байх үүднээс тосгуур бүхий хийц нэмж, ААН-үүд таних тэмдэг бүхий лого, утасны дугаар байршуулах шаардлагатай” гэдгийг онцолж байв. Мөн ачааны жин даац хэтрүүлэхгүй байх, барилгын зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийх үүрэг өглөө.
Холбооны зүгээс үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийг дэмжиж, дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу тээвэрлэлтийн жин, даацыг нэмэгдүүлэн тусгаж өгөх саналыг хэлэлцэж, үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллахаа илэрхийллээ.
Г.Батзориг: Бетон зуурмагийн машинуудад тосгуур бүхий хийц нэмэх, таних тэмдэг, лого байршуулах шаардлагатай | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.