
Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д боксын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Дэлхийн 66 орны 540 тамирчин, эрч хүч, хурд самбаагаа сорих энэхүү тэмцээнд Монголын 10 тамирчин оролцохоор гурван дасгалжуулагчийнхаа хамт очоод байна.
Монголын Боксын Холбооноос гаргасан тамирчдын нэрс
Эмэгтэй
- 48 кг: Л.Алтанцэцэг,
- 51 кг: Б.Мөнгөнсаран,
- 54 кг: О.Есүгэн,
- 57 кг: М.Энхжаргал,
- 60 кг: М.Намуун.
Эрэгтэй
- 50 кг: А.Баттулга,
- 55 кг: Х.Билгүүнсайхан,
- 60 кг: Г.Лундаа,
- 65 кг: Б.Мишээлт,
- 70 кг: О.Бямба-эрдэнэ
Манай эмэгтэй тамирчдаас эхний тойрогт эхэлж рингнээ гарах нь 57 кг-ын жинд М.Энхжаргал байна. Маргааш буюу 5-нд эхний тойрогт Австралийн Жюли Рамадантай сугалаа таарчээ. Харин нөгөөдөр буюу энэ сарын 6-нд 51 кг-ын жингийн Б.Мөнгөнсаран, 60 кг-ын М.Намуун нар эхний тулаанаа хийхээр болсон байна. Б.Мөнгөнсарангийн эхний өрсөлдсөгч нь 24 настай Ярослава Маринчук, М.Намууны өрсөлдөгч нь БНХАУ-ын Ян Чен Гюү.
Харин 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт 2022 оны Дэлхийн аварга, Туркийн Айсе Кагириртай таарсан байна.54 кг-ын жингийн О.Есүгэн хоёрдугаар тойрогт Хятадын Тайвань, Японы боксчны хэн ялсантай нь тоглох болно.
Тэгвэл эрэгтэй боксчдоос 50 кг-ын А.Баттулга Польш, Өмнөд Солонгосын боксчны хэн ялсантай нь энэ сарын 9-нд тулаантай. 55 кг-ын жингийн Х.Билгүүнсайхан Швед, Унгарын тамирчдын хэн ялсантай нь энэ сарын 7-нд, 60 кг-д өрсөлдөх Г.Лундаа Литва, Гүржийн боксчны хэн ялсантай нь энэ сарын 6-нд, 65 кг-д Б.Мишээлт Иран, Грекийн хоёр тамирчны хэн ялсантай нь энэ сарын 7-нд, 70 кг-ын жингийн О.Бямба-Эрдэнэ Литва, Шинэ Зеландын тамирчдын хэн ялсантай нь энэ сарын 6-нд тоглохоор сугалаа гарсан байна.
Боксын ДАШТ-д Монголын 10 боксчин оролцоно | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.