
“Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг гарч байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас сэрэмжлүүллээ. 2025 оны эхний найман сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 34 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 тэрбумаар өсжээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2024 оны эхний найман сарын байдлаар 1,499 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
2025 оны эхний найман сарын байдлаар 2,034 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 55.7 хувиар өссөн үзүүлэлт болов. Залилах гэмт хэрэг нь ихэвчлэн цахим орчинд үйлдэгдэж байгаа бөгөөд хуурамч хөрөнгө оруулалт, зээл тусламж гаргах, зээлийн эрх өсгөж өгөх, зээлийн эрх худалдаж авах зэргээр иргэний мэдээллийг ашиглан ихээр үйлдэж байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ "Намар цаг болж хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулан түрээсийн залилан мэхлэх гэмт хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байна. Цахим орчинд "хямд үнэтэй байр түрээсэлнэ" гэх зарын дагуу иргэд холбогдож урьдчилаагаа шилжүүлэх байдлаар үйлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн бусдад хууртахгүй байж цахим орчинд байршуулсан мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, албан ёсны эх сурвалжаас мэдээллээ олж авах өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх зэргээр залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай" гэж анхаарууллаа.
Б.Бат-Эрдэнэ:Түрээсийн байрны залилан нэмэгдэх хандлагатай байна | ||
Үзсэн: 254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.