Шууд Chart

“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна

2025-09-04 17:52:40

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.

Боловсролын сайд П.Наранбаяр “ Хүүхдийг эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхэд төдийгүй нийтийн биеийн тамирын хөгжилд энэхүү тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцоллоо. Мөн МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох чадварыг суралцана” гэлээ.

Тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдахаар бэлтгэл бүрэн хангагдаад байна. Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ -ны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл орон нутагт байгуулах ажил дээр хамтрахаар боллоо.


“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй