
Англи болон Уэльсийн шүүхээс ял шийтгэл авсан гадаадын иргэдийг ял оноосны дараа нэн даруй албадан гаргах Засгийн газрын шинэ төлөвлөгөөг зарлалаа.
Өнгөрсөн оны зургаадугаар сард баталж, есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар ял шийтгэл эдэлж буй гадаадын иргэдийг ялынхаа 30 хувийг эдэлсний дараа албадан гаргаж байсан бол энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр танилцуулсан төлөвлөгөөгөөр уг босгыг бүр мөсөн халж, гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг ял оноосон даруйд албадан гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр болсныг Засгийн газар ням гарагт мэдэгдэв.
Засгийн газрын мэдээлснээр 2024 оны долоодугаар сараас хойш гэмт хэрэг үйлдсэн 5200 гадаадын иргэнийг албадан гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 14 хувиар өссөн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Английн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнд ял оноосны дараа албадан гаргахаар боллоо | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.