
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар гадаад оюутнууд болон сэтгүүлчдийн визний хугацааг богиносгох журам санал болголоо.
Энэ нь визний зөрчлийг багасгах болон үндэсний аюулгүй байдлыг хадгалах зорилготой гэжээ.
Шинэ журам дэмжигдвэл гадаад оюутнуудын хувьд хилээр орж ирэхдээ D/S буюу “duraton of status” тэмдэглэгээ хийлгэж, сурч байх болон дадлага хийх, сургалтад суух гэх мэт хугацаандаа визний сунгалт хийлгэх шаардлагагүйгээр 10 жил хүртэл хугацаанд байх боломжтой байсан бол шинэ журмаар оюутны визээр 4 жилээс илүү хугацаанд байх боломжгүй, хэрэв байхаар бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн сунгуулах шаардлагатай болох юм. Харин сэтгүүлчдийн хувьд өмнө визээ олон удаа сунгах боломжтой байсан бол шинэ журмаар АНУ-д байх хугацааг 240 хоногоор тогтоож, сунгахаар бол дахин 240 хоногоор 1 удаа сунгах боломжтой болох юм.
АНУ-д 2023–2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан суралцаж байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт гэж ГИХГ-аас мэдээллээ.
АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.