
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хоёр улсын Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэн цаашид хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцоо.
Хоёр талаас цаашид Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах, зоонозын өвчин судлалын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Элчин сайд Ричард Буанган Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд сайдын албанд томилогдсон явдалд баяр хүргэв.
Мөн тэрбээр, өвөлжилтын бэлэн байдлын талаар ярилцаж, Элчин сайдын яамны зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах, зоонозын өвчин судлалын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов | ||
Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.