
“Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдааныг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан "Монгол-Казахстан чиглэлийн олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, тээврийн шинэ маршрутуудыг эрэлхийлэхэд хамтран ажиллана” хэмээн онцлов.
Энэ үеэр хоёр улсын бизнесийн төлөөлөл хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн тус улсын “Самрук Казына” баялгийн сан болон “Казатомпром” компанийн төлөөлтэй тус тус уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцав.
“Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” боллоо | ||
Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.