Шууд Chart

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” эхэллээ

2025-09-06 14:36:26

Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2025 оны есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Монгол Улс, БНСУ -ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд арга хэмжээнд Жолла мужаас тусгайлан оролцохын зэрэгцээ, 84 аж ахуй нэгж байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
 
Мөн Солонгос улсын нэрийн хуудас болсон таеквондогийн үзүүлбэр, уламжлалт бүжиг, үндэсний хөгжмийн тоглолт, фьюжн хөгжмийн тоглолт, K-POP бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулна. Түүнчлэн K-POP дуучид тайзнаа гарч, Монгол фенүүддээ зориулсан томоохон хэмжээний тоглолт зохион байгуулагдана.
 
Тоглолтод Goblin, Moon lovers, Descendants the sun зэрэг Олон ангит киноны дуугаар танигдсан артист Punch болон The Ade амьд хөгжмийн хамтлаг, “Gugak” ардын бүжгийн хамтлаг, Shining youth бүжгийн хамтлагийн уран бүтээлчид оролцох юм.
 
Мөн энэ үеэр K-FOOD амталж, K-BEAUTY- бүтээгдэхүүнийг сонирхон, “Хэн хурдан идэх вэ” тэмцээн болон уламжлалт тоглоом (дагжи, цагариг шидэх гэх мэт) гэх мэт олон олон сонирхолтой уралдаан тэмцээнд оролцох боломжтой гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
 

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” эхэллээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй