Шууд Chart

Ахмад бөхчүүдийн барилдаан болно

2025-09-08 09:20:01

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол Улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит Ахмад бөхчүүдийн барилдаан 2025 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Өмнөговь аймаг нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, төсвийн орлогыг гол бүрдүүлэгч аймгуудын нэг бөгөөд Монгол Улсын "Шилдэг аймаг"-аар удаа дараа шалгарсан.

Тус аймаг нь МҮБХ-ны “Алтан түнш байгууллага”-аар хамтран ажиллаж байна.

Улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүдийн барилдаан дараах насны ангиллаар зохион байгуулагдана.

45-49

50-54

55-аас дээш

Нийт шагналын сан: 30,000,000₮

Нас ангилал бүрт:

Түрүү бөх 3 сая

Үзүүр бөх 2 сая

Их шөвөг 1 сая

Дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.   


Ахмад бөхчүүдийн барилдаан болно  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй