Шууд Chart

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-09-08 10:53:16

2025 оны есдүгээр сарын 8-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: Есдүгээр сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 8-наас 13-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, 15-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 10-нд бага зэргийн бороо, есдүгээр сарын 13, 14-нд бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 13, 14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 8-12-нд дулаарч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 13-наас сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй