
Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Veiled Musician” шоу нэвтрүүлгийг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
Энэ шоу есдүгээр сарын 13-наас эфирт цацагдаж эхэлнэ. Энэхүү “Veiled Musician” шоу нь оролцогчийн царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй.
Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн орнуудад онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна.
Улс бүр өөрийн орноос 3 ялагч тодруулж, БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болгоно.
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал М.Эрдэнэбат “Veiled Musician” шоу нэвтрүүлгээс шалгарсан гурван оролцогч БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно. Цаашид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагаа нэлээд ач холбогдолтой. Энэ шоу хүүхэд залуучуудын сонирхлыг маш их татдаг. Жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээг байгуулж эхэлж байсан. Харин одоо бид эфирт өгөхөд бэлэн болоод байна. Есдүгээр сарын 13-ны өдөр эфирт цацагдаж эхэлнэ гэдгийг онцолсон юм.

"ICEO" гүйцэтгэх захирал Со Мин Гю-аас “Veiled Musician” шоуны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-“Veiled Musician” шоу нэвтрүүлгийн талаар мэдээлэл өгнө үү?
-“Veiled Musician” нь Солонгосын хамгийн том телевиз болох SBS-ийн албан ёсны эрхтэй программ байгаа. Олон улсын телевизүүдтэй хамтарч ажилладаг төсөл юм. Энэ удаа SBS телевиз МҮОНРТ хамтарч Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа учраас маш их ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа. Цаашид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр болно гэж найдаж байна.
-Энэ тэмцээнд Азийн хэдэн орны оролцогч оролцож байгаа вэ?
-Азийн 12 орны оролцогчид оролцож байгаа. Оролцсон орон бүрээс гурван оролцогчийг шалгаруулж, БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцуулна.
- Энэ жилийн тэмцээний онцлог юу вэ?
-Хоёр удаа зохион байгуулахдаа БНСУ-д зохион байгуулагдаж байсан. Энэ жилээс Азийн 12 орныг хамруулж зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тухайн улс орны хамгийн шилдэг гурван оролцогчийг шалгаруулна. Уралдаанд оролцож байгаа улс орнуудтай соёлын харилцаа зохион байгуулахад ач холбогдолтой юм.
“Veiled Musician” шоу нэвтрүүлэг есдүгээр сарын 13-нд эфирт цацагдана | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.