Шууд Chart

“Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцлаа

2025-09-09 10:28:20

Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компани байгуулаад байгаа юм. “Мимо” агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд эхлүүлнэ.

Өмнө нь өдөрт 5 тн тэжээл үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрээ өргөтгөж хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр шинжлэх ухаанд суурилсан эрдэст тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах нөхцөл бүрджээ.

Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг юм.

Эрдэст тэжээл нь махны гарц нэмэгдүүлэхээс гадна ган зуд зэрэг цагийн байдал хүндэрсэн үед малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй даван туулахад үр дүнтэй болох нь туршилтын үеэр нотлогдсон талаар компанийн удирдлагууд мэдээлэл өгөв.

Тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий болсноор малчид замын зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болжээ. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөснөөр ажлын байр нэмэгдсэн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцлаа  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй