
Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын ажлын хэсэг өчигдөр “Галакси” зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийжээ. “Галакси” хүүхдийн зуслан нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2025 оны зуны улиралд 2,000 орчим хүүхэд хүлээн авч, жил бүр 5 төрлийн 20 хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Ажлын хэсэг зуслангийн хөтөлбөрийн хэрэгжилт, орчны нөхцөл, хүүхдийн аюулгүй байдал, арга зүйн ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн зуслангийн стандартад зааснаар зуслангийн хашаанаас 500 метр радиуст хамгаалалтын бүс байх шаардлагатай. Гэвч 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Галакси” зуслангийн автобус зорчих гол замд хашаа барьж, хаалт хийсэн зөрчил илэрлээ.
Тухайлбал зуслан руу чиглэсэн автобусны зам хаагдснаас үүдэн зорчих хэсэг хэт нарийн, унаж бэртэх эрсдэлтэй, жалга, усны гуустай хэт ойр, цахилгааны хүчдэлийн шонтой ойрхон байгаа юм. Эдгээр нөхцөл байдал нь аюулгүй байдлын ноцтой эрсдэл үүсгэж, тээврийн саад бэрхшээл бий болгоод байна.
"Галакси” хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.