Шууд Chart

“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина

2025-09-10 17:25:30

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг саадгүй зорчуулахын тулд орон сууцны хороолол дунд холбоос зам шинээр барих ажлыг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Өгөөмөр” захын зүүн хойно нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Хөдөлгөөний ачаалал ихтэй орон сууцны хороолол дунд холбоос замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “Өгөөмөр” техникийн зах буюу Ахмадын хорооллын хойд байршилд газар чөлөөлж, авто зам, явган зам шинээр барина. Уг ажлын газар чөлөөлөлтөд 21 нэгж талбар өртсөн бөгөөд газар эзэмшигч, өмчлөгч иргэдтэй зөвшилцөх ажлыг эхлүүлж байна. 2024 онд мөн “Нарантуул” захын хойд хэсэгт зам өргөтгөсөн байдаг. “Нарантуул” захын ойролцоо хүн, машины хөдөлгөөн ихтэй. Тиймээс тус хэсэгт авто зам бариад, хөдөлгөөнийг нэг чигт оруулснаар явган хүн аюулгүй зорчих, явган зам дээр автомашин байрлуулдаг зэрэг асуудлыг шийднэ. Явган хүний зам талбайг хашаалж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулж байгаа газруудад арга хэмжээ авч, зам талбайг чөлөөлнө. Иймээс нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Геодезийн инженерүүд хамтран ажиллаж, хэмжилт хийж, газар чөлөөлөх, зам барих ажлыг хүйтний улирлаас өмнө хийж гүйцэтгэхийг даалгаж байна” гэв.

 

Мөн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо “Хангай” хотхоны урд хэсгийн хуучирсан авто замыг шинээр асфальтбетоноор хучиж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болголоо.


“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй