
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-тай хамтран хөдөө орон нутагт нутагшуулах үйл ажиллагаа Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвөөс эхэллээ.
Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах “Үндэсний баг”-ийн хүрээнд,
- Тархи хөргөх эмчилгээ,
- Уушгины даралтыг бууруулах,
- Имж эхийн арчилгаа зэрэг дэвшилтэт технологи, аргуудыг нутагшуулж, нийтдээ 200 гаруй эмч, сувилагчдыг олон улсын түвшний сургалтад хамруулаад байна.
Сургалтыг амжилттай хэрэгжүүлж чадваас 28 төрлийн нярайн эмгэгийг эрт, эмнэлзүйн шинж илрэхээс нь өмнө оношилж, эмчлэх боломж нээгдэж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад чухал алхам юм.
Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгч Ян Му, ЭМ-ийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Орбис олон улсын байгууллагын Монгол дахь захирал Ч.Чимгээ, Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн ахлагч, АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа нар хамтран нээв.
Мөн нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна | ||
Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.