Шууд Chart

Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв ирэх сард ашиглалтад орно

2014-09-29 15:39:23

Өмнөговь аймаг бүсийн оношлогоо эмчилгээний шинэ төвтэй болно. Тус төв нь ирэх  сарын 10-нд шинэ байрандаа орох юм.

Нийт 3.5 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулсан,128 хүнийг нэг дор хүлээн авах чадалтай энэ шинэ төвд бүх төрлийн хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэж эмнэлгийн удирдлагууд ярьж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүсийн оношлогоо эмчилгээний төвд ажиллах үед аймгийн эрүүл мэндийн газрын дарга Н.Баяржаргал, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Б.Энхмандах нар энэ талаар танилцууллаа.  

Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв ирэх сард ашиглалтад орно  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй