
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар чуулган Техникийн хорооны хурлаар үргэлжилж байна.
Уг хөтөлбөрт МҮОНРТ-ийн Техник, технологи хөгжүүлэлтийн газрын дарга С.Сүхбаяр, Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулах газрын мэргэжилтэн Н.Болорхүү нар илтгэл тавилаа.
МҮОНР-гийн Техник, технологи хөгжүүлэлтийн газрын дарга С.Сүхбаяр радио телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний онцлог, үүсэл хөгжлийн тухай онцоллоо. 1967 оноос 2015 он хүртэлх тоон системээс аналоги, аналоги системээс дижитал систем рүү шилжсэн дэвшилтэт технологийг танилцууллаа.
Хамгийн сүүлийн үеийн дижитал технологи болох дүрстэй мэдээллийг МҮОНР-гийн "Хөх тэнгэр" радио дамжуулж байгааг илтгэлдээ цохон тэмдэглэсэн юм.
"ABU GENERAL ASSEMBLY 2025":Техникийн хорооны хурлаар "Хөх тэнгэр” радиог онцоллоо | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.