Шууд Chart

"ABU GENERAL ASSEMBLY 2025": Архивын дижитал хамгаалалт, сорилтын талаар хэлэлцлээ

2025-09-11 16:03:55

"ABU-62" Ерөнхий Ассамблейн Хөтөлбөрийн хорооны үдээс хойших хуралдаан Дижитал хадгалалт ба биет хадгалалт- Үндэсний өвийг хамгаалах хоёр талт сорилтыг даван туулах нь сэдвээр өрнөлөө.

Австралийн АВС-н төлөөлөгч Несрын Бузиан: "АВС" Австрали болон арлын орнуудын орон нутгийн радио телевизүүдтэй хамтран нэвтрүүлэг хийдэг. Баримтат сурвалжилга олноор хийдэг нь соёлын олон талт байдлыг хөтөлбөртөө тусгаж байгаагийн жишээ юм. Папуа Шинэ Гвинейгийн 50 жилийн ойдоо зориулан "АВС” орон нутгийн телевизтэй хамтран хийсэн баримтат кинондоо Австралийн уугуул төлөөллийг өөр өнцгөөр харуулснаараа онцлог болжээ. Мөн архивын материалыг өнөө үетэй холбож оруулсан тухайгаа дурдлаа.

Бутаны ВВЅ төлөөлөгч Цэринг Доржи: Архив бол түүх соёл, нийгмийн өв соёлын үнэт өвийг хадгалж байдаг. Бутан бол өв соёлын өлгий нутаг. Тиймээс манай оронд ирж өв соёлоо хэрхэн хадгалж байгааг харж болно. Гэхдээ архивт бүх зүйлийг хадгалж чадахгүй учраас архивын цөөн баримтаар дамжуулан залуу үедээ өв соёлоо өвлүүлэх, өдөр тутмын амьдралд хэвшүүлэх нь чухал. Архив бол өнгөрсөн одоог холбох гүүр юм.

Италийн RAI төлөөлөгч Симона Марторелли: Италичууд соёлын өвтэйгөө маш ойр амьдардаг. Зарим нь 1-2 метрийн зайд амьдарч байх жишээтэй. Мөн бичиг соёл, түүх, үндэсний хоолны өвөрмөц соёлтой. Эдгээрийг дижитал технологийн тусламжтайгаар хамгаалж мөн эвдрэл гэмтлийг нөхөн сэргээж, дижитал технологиор соёлын өвөө хуулбарлан, олон нийтэд сурталчлан түгээж, дэлгэрүүлж байна. RAI телевиз архивынхаа 60 гаруй хувийг дижитал болгоод байгаа бөгөөд улс орныхоо видео түүхийг хадгалж хамгаалж байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед хиймэл оюуныг архивт ашиглахаар ажиллаж байна. Гэхдээ эрсдэл юу байж болох талаар сайтар судалж буй. Ингэхдээ хиймэл оюунаар хувиргасан бүтээлээ давхар шалгаж байна. 


"ABU GENERAL ASSEMBLY 2025": Архивын дижитал хамгаалалт, сорилтын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй