Шууд Chart

Боловсролын яам, Монголын Багш нарын холбоо хамтран ажиллах гэрээ байгууллаа

2025-09-12 11:29:08

Боловсролын яам, Монголын Багш нарын холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Гэрээнд бодлого боловсруулахад багш нарын оролцоог сайжруулах, багшийн мэргэжлийн нэр хүнд, эрэлт, үнэ цэнийг нэмэгдүүлэх, багшийн тасралтгүй хөгжлийг хангах мэргэжлийн ёс зүйг нь хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Талууд нэн тэргүүнд багшийн ёс зүйн талаарх сургалтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Боловсролын сайд П.Наранбаяр “Энэ хамтын ажиллагаа нь төрийн бодлого тогтвортой хэрэгжихэд чухал ач холбогдолтой бөгөөд багш нарын хөгжил, боловсролын чанарт бодит өөрчлөлт авчрах алхам болно” гэж онцоллоо.

Монголын Багш нарын холбоо нь мэргэжлийн холбооны тухай хуулийн хүрээнд бүртгэгдсэн, багш нарын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, салбар холбоодын нэгдэл бүхий мэргэжлийн байгууллага юм.

Итгэлцэл, хариуцлагатай түншлэл дээр үндэслэн багшийн хөгжил, боловсролын чанарыг сайжруулахын төлөө нэгдэн ажиллахаа талууд илэрхийллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  


Боловсролын яам, Монголын Багш нарын холбоо хамтран ажиллах гэрээ байгууллаа  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй