Шууд Chart

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна

2025-09-12 13:36:55

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна.
 
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, санхүүжилтийн зохицуулалт шинэчлэх шаардлагатайг харуулж байна. 
 
Ялангуяа хоолны зардлыг сургуулийн хувьсах зардлаас тусгаарлаж, зорилтот хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх нь сургуулийн хоолыг сайжруулах чухал алхам болох юм.
 
Энэ бүхний үндсэн дээр “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хувилбарыг холбогдох мэргэжилтнүүд боловсрууллаа. 
 
Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  
 

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй