
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудаараа дамжуулан гурван тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг. Тэгэхээр энэ чуулганыг эх орондоо зохион байгуулснаар хэвлэл мэдээллийн салбарын уран бүтээлчид туршлага солилцох төдийгүй эх орноо сурталчилж байгаа гээд олон давуу талыг бий болгож байна.
МҮОНР-ийн захирал Ц.Бямбажаргал: Энэ хурлаар хоёр том сэдвийн хүрээн хэлэлцүүлэг яриа өрнүүллээ. Нэгдүгээрт, Дэлхий дахинд радио хэмээх мэдээллийн суваг нь эх сурвалж болон итгэл үнэмшил хүлээх тал дээр 80 орчим хувийн үнэлгээтэй байна. Иймд радио бол сонсогчдын итгэл үнэмшлийг дааж чадахуйц мэдээллийн хэрэгсэл хэвээр байгааг олж мэдлээ. Хоёрдугаарт радиог хэрхэн цахимжуулах вэ гэдэг талаар ярилаа. Дэлхийн маш олон радио зөвхөн аудио нэвтрүүлэг хийх биш өөр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хуралд сууж байхад радиогийн хуралд сууж байна уу эсвэл медиа чиглэлийн хуралд суугаад байна уу гэж андуурмаар олон төслүүд танилцуулагдлаа. Тэр дундааа Туркууд бол хөгжмийн зах зээлд маш том тоглогч болж орж ирж байгаа юм байна.
Маш олон шоу нэвтрүүлэг, энтертаймент чиглэлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухайгаа танилцууллаа. Үүний зэрэгцээ уламжлалаа хадгалсан подкастууд нь Турк улсад эрэлт хэрэгцээ ихтэй байдаг юм байна. Харин Хятадууд бол хиймэл оюун ухааныг радиогийн салбартаа аль хэдийнэ туршаад эхэлсэн байна. БНХАУ бол бүхий л салбартаа хиймэл оюун ухааныг ашиглаж үр дүнг нь гаргаж байгаа. Миний санаж байгаагаар Синьхуа агентлаг хамгийн анхны Al анкер гаргаж туршиж байсан. Түүнтэй адилхан радиогийн бүтээлүүддээ ч хиймэл оюун ухааныг ихээр ашигладаг болсон байна. Жишээлбэл, Хятадын радио аннимейшин хүүхэлдэй хийж байна. Мөн шууд дамжуулалтуудаа хөгжмийн шоутай хослуулан хийж байна.
Ингэхдээ шууд дамжуулалт аудио хоёрыг холбосон байдал нь их таалагдлаа. Харин Италичууд радиогийн хөгжлисонгодог талруугаа томоохон аудио номын сан, аудио апп хөгжүүлж түүн дээрээ шилдэг номуудаа сонсох хэлбэрээр оруулсан байна гэх мэтчилэн олон сонирхолтой хөтөлбөрийн энэ хурлаар танилцууллаа. Монголын радиогийн хувьд Алтан фондоо өөрийн гэсэн онцлогоор хадгалдаг. Энэхүү алтан фондоо бид нар дараа жил апплейкшин хэлбэрт оруулж илүү өргөн болгох санаачилга гаргалаа. Дэлхийн утга зохиолын болон бусад төрлийн ном зохиол, аудио бүтээлүүдээ англи хэл дээр илгээж өгөхийг хүслээ. Энэ санаачилгыг зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжлээ.
МҮОНР-ийн "Монголын дуу хоолой" радиогийн пропюсер 3.Дэнсмаа “Дэлхий нийтийн томоохон чиг хандлага болсон богино видео контент Монголд ч эрчтэй нэвтэрч, мэдээлэл хүлээн авах хэлбэрийг үндсээр нь өөрчилж байна. Залуусын анхаарлыг татах хурдтай, ойлгомжтой, сонирхолтой контентын эрэлт улам нэмэгдэж, уламжлалт хэвлэл мэдээлэл ч энэ давалгаанд хамрагдахад хүрчээ. Цахим шилжилтийн энэ их өөрчлөлтийн хажуугаар Монголын радио өөрийн үндсэн үнэт зүйл болох үндэсний өв соёлоо хадгалах зорилтоо ч мартаж алдаагүй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаар баталгаажсан “Дэлхийн адууны өдөр”-ийг олон нийтэд сурталчлах, дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ өдрийг жил бүрийн долоодугаар сарын 11-нд, Үндэсний их баяр наадмын эхний өдөр тэмдэглэж байгаа нь адуугаа хайрлаж хүндэтгэх Монгол түмний үнэт уламжлалыг олон улсад сурталчлах чухал боломж болжээ. Энэ санаачлагын хүрээнд бүтээсэн онцлох контентын нэг бол “Хаан адуу” баримтат нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгээр адуу аврах төв байгуулж, 200 гаруй адууг нядалгаанаас аварсан Б. Наранбадрахын үйл хэрэг, бодит амьдралыг харуулсан нь олон нийтийн сэтгэл зүйд гүн гүнзгий нөлөө үзүүлж, амьтны эрх, соёлын өвийг хамгаалах тухай ойлголтыг шинэ төвшинд хүргэж чадсан билээ. Энэхүү санаачилгыг Ази, Номхон далайн бүсийн орнуудын хэвлэл мэдээлийн байгууллагууд ч дэмжээсэй гэж хүсэж байна. Үүний зэрэгцээ Монголын радио хөдөө орон нутгийн нүүдэлчин малчдын ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан нэвтрүүлэг хөтөлбөрүүдийг тууштай хөгжүүлсээр байгаа нь өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна.
Радио зөвхөн мэдээлэл дамжуулагч төдийгүй соёлын өвийг хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгчийн байр сууриа улам бэхжүүлэхийг хичээсээр байгаа гэдгийг энд дахин онцлохыг хүсч байна. Өнөөдөр Монголын Радио нь үндсэн 1-р сувгийн нэвтрүүлгээс гадна, гадаадын сонсогчдод зориулсан “Монголын дуу хоолой” радио, мөн залууст зориулсан “Хөх тэнгэр” радио зэрэг гурван сувагтайгаар орон даяар, дэлхий дахинд дуу хоолойгоо түгээж байна.
Ингэснээр уламжлалт хэвлэл мэдээлэл дижитал эринд хэрхэн амжилттай дасан зохицож, цаашлаад хөгжиж болохыг Монголын радио бодит жишээгээр харуулж байгаа билээ. Visual Radio зэрэг шинэ санаачилгаар дамжуулан залуу үеийн сонсогчдод илүү ойртож, Монголын өв соёлыг орчин цагийн хэрэглээнд хүргэж байна. Эцэст нь хэлэхэд, өнөөгийн радио бол зүгээр нэг сонсоод өнгөрөх мэдээллийн хэрэгсэл төдийгүй өнгөрсөнг ирээдүйтэй холбох гүүр болсоор байна.
Монголын радио Олон улсын аудио сонсдог номын сангийн апп хийх төслийг хамтран хэрэгжүүлэх санаачилга дэвшүүллээ | ||
Үзсэн: 259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.