Шууд Chart

Б.Одбаяр: Лазераар замын эвдрэлийг хэмжигч системийн тусламжтайгаар авто зам засварын урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжтой

2025-09-12 17:43:03

Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу Лазераар замын эвдрэлийг хэмжигч системийг нэвтрүүллээ.

Ингэснээр авто замын эвдрэлийг миллиметрийн түвшинд хэмжиж, засах боломжтой юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “LCMS системийг оруулж ирснээр авто замын чанар байдлыг хурдан хугацаанд тогтоож, дүүрэг бүрийн засвар, арчлалтын урт хугацааны төлөвлөгөөг гаргах боломжтой. Тодруулбал, авто замын чанар байдлын түвшнийг 80-85 хувьтай барьж, 10-15 жилийн хугацаатай ашиглалтын шаардлагыг хангуулахад тус системийн тусламжтайгаар мэдээллийг бүртгэж, ашиглана” гэлээ

Шинэ Зеланд улсын “Дата Колекшн Лимитед” компанийн тусламж, үйлчилгээний инженер Виниш Ваала “Манай компани нь авто замын эвдрэл, гэмтлийг өндөр түвшинд тооцоологч системийг үйлдвэрлэдэг. Тодруулбал, авто зам болон явган зам дээр байгаа нүх, ан цав, хагарал, суулт зэрэг бүхий л эвдрэлийг 4000 гаруй лазераар оновчтой тооцоолж, бүртгэдэг. Өнөөдрийн байдлаар Өмнөд Америк, Ойрх Дорнод болон Энэтхэг, Тайланд, Малайз гэх орнуудад 300 орчим системийг замын эвдрэл, гэмтлийг засахад ашиглаж байна. Харин Монгол Улсын хувьд өнөөдөр хоёр дахь системээ ийнхүү хүлээн авлаа. Системээ танилцуулбал, 3D хэмжээсээр нарийн түвшинд лазер мэдрэгчээр 4 метрийн өргөнтэй нэг эгнээ замын эвдрэл, гэмтлийг миллиметрийн түвшинд хянаж, бүртгэх юм. Ингэснээр тодорхой байршил дээрх замын эвдрэлийг оновчтойгоор бүртгэж авч, засвар, арчилгаа хийхэд хялбар болох юм” гэв.


Б.Одбаяр: Лазераар замын эвдрэлийг хэмжигч системийн тусламжтайгаар авто зам засварын урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжтой  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй