
Өнөөдөр 13-ны өдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
- Алтайн уулсаар есдүгээр сарын 14-ний өдөр, 14-15-нд шилжих шөнө,
- Хангайн уулсаар 12-13-нд шилжих шөнө, 14-15-нд шилжих шөнө, 15-нд өдөртөө,
- Хөвсгөлийн уулсаар 14-15-нд шилжих шөнө бороо, нойтон цас орох тул эдгээр уулсын томоохон даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул жолооч, тээвэрчдийг болгоомжтой явж, автомашины бүрэн бүтэн байдлаа хангахыг сануулж байна.
Жолооч, тээвэрчдийн анхааралд! | ||
Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.