
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.
1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ.
Энэхүү Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулснаас хойш өдгөө 35 жил болж байна.
Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.