Шууд Chart

KBS-ийн Ерөнхийлөгч Пак Жан-бём МҮОНРТ-д зочлов

2025-09-14 12:28:00

БНСУ-ын KBS-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Пак Жан-бём тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрбээр эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж буй Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар ассемблейд хүндэт зочноор оролцож байгаа юм.

Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл болон БНСУ-ын KBS-ийн Ерөнхийлөгч Пак Жан-бём нар хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны Санамж бичигт:

  • Мэдээ, спорт, цаг үеийн бусад үйл явдлыг сурвалжлахад харилцан дэмжлэг үзүүлэх,

  • Соёл, урлаг, спорт, мэдээний хөтөлбөрүүдийг харилцан солилцох,

  • Дижитал платформ, өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтран ажиллах,

  • Уран бүтээлчид, сэтгүүлчдийн мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх сургалт, хөтөлбөр зохион байгуулах,

  • Хоёр талын зохион байгуулдаг арга хэмжээнд харилцан оролцоог дэмжих зэрэг заалтууд тусгагджээ.

Энэхүү Санамж бичиг нь Монгол, БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх чухал алхам болж байна.


KBS-ийн Ерөнхийлөгч Пак Жан-бём МҮОНРТ-д зочлов  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй